Үндэсний статистикийн хорооны Даргын зөвлөлийн 2 дугаар сарын 1-ний хурлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны статистикийн мэдээллийн 10 маягт, түүнийг нөхөх заавар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны мэдээ, хорихоос өөр төрлийн ялын мэдээ, хорих ялын мэдээний захиргааны статистикийн 26 маягт, түүнийг нөхөх зааврыг зөвшөөрч, хорихоос өөр төрлийн ялын мэдээний албан ёсны 2 маягт, түүнийг нөхөх зааврыг баталлаа.