Нийтэлсэн: 2018 он 02 сар 02. 21 цаг 03 минут

Үндэсний статистикийн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сэтгэлийн 1000 үйлс ТББ хамтран “Сэтгэлийн 1000 донор-3” аяныг эхлүүллээ. 

Аяны зорилго нь цусны донорын эгнээг өргөжүүлж, олон нийтэд донорын талаарх сургалт, сурталчилгааг олон талт хэлбэрээр хүргэх, нийтийн оролцоо, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыг олон нийтэд зарлах юм.
Нээлтэд дээрх гурван байгууллагын удирдах албан тушаалтан, ажилтан, албан хаагчид, урлаг, спортын төлөөллүүд, сайн дураар шинээр донор болж байгаа залуус оролцож цусаа бэлэглэлээ. Мөн нээлтийн үеэр хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн алт, мөнгө, хүрэл донороо тодрууллаа. Тухайлбал, Монголын донорын холбооны Хүндэт донор С.Хадхүү 1983-1994 оны хооронд 36 литр цус бэлэглэж хүндэт донор болсон байна. 
Нэг удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амийг аварч байдаг тул та ч бас дээрх аянд нэгдэж бусдын амь нас, эрүүл мэндэд тусламж үзүүлээрэй.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :