Нийтэлсэн: 2018 он 02 сар 22. 13 цаг 29 минут

2018 оны 2-р сарын 21-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.8 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 21-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 12.6 хувь, үхрийн ястай махны үнэ 7.2 хувь, үхрийн цул махны үнэ 5.7 хувь, ямааны ястай махны үнэ 11.7 хувь, адууны ястай махны үнэ 8.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувь, ямааны ястай махны үнэ 1.6 хувиар буурсан бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 2-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5890 төгрөг, үхрийн /ястай/ мах 7085 төгрөг, үхрийн цул мах 8455 төгрөг, адууны /ястай/  мах 5500 төгрөг, ямааны /ястай/ мах 4035 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 2-р сарын 21-ний байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурсан бол бусад гурилын үнэ өөрчлөлтгүй,  өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 21-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 1.7 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 21-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.4 хувь, хүрэн манжингийн үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 1.0 хувиар буурсан бол байцааны үнэ 0.4 хувиар өсч сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 21-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 16.2 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.5 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй.  Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 20.5 хувь, өмнөх  7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 2-р сарын 21




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :