Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 14 цаг 07 минут

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн судалгааны газрын дарга А.Амарбал болон Ажиллах хүчний судалгааныхан, “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн удирдагч Агрита Гроза, мэргэжилтэн Гриета Тентере, төслийн ажилтан М.Бямбарагчаатай уулзлаа.

Европын холбоо болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн жилийн хугацаатай "Монгол Улсад ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг 2017 оноос эхлэн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран хэрэгжүүлж байна. 
Төслийн зорилго нь ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах, чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.

Уг төслийн хүрээнд Үндэсний статистикийн хорооны зүгээс төслийн багтай энэ онд хамтран ажиллах үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааны үр дүнд улирлын нөлөөллийг тусгах дээр ОУ-ын зөвлөхтэй хамтран ажиллах болон ҮСХ-ны чадавх бэхжүүлэх тал дээр тодорхой саналуудыг дэвшүүлж, төслийн багтай хамтран ажиллахаа илэрхийллээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :