Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 14 цаг 15 минут

Сар шинийн баярын өмнө Үндэсний статистикийн хорооныхон ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа байгууллагын өнгөрсөн онд хийж бүтээсэн онцлох ажлуудыг танилцууллаа. Мөн ахмадын зөвлөлд тусад нь өрөө гаргаж өгөх бөгөөд ахмадууд ямар ч үйл ажиллагаа явуулахад манай үүд хаалга үргэлж нээлттэйг дурдав.

Газар нэгжүүд өмнө нь ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч салбар, салбарынхаа чиглэлээр ахмадуудаас зөвлөгөө авч, цаашид хэрхэн дэмжлэг, туслалцаа авах, хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Ахмадын зөвлөлийн дарга Г.Оюунбат “Бид бүгд статистикийн салбарын боловсон хүчин болох залуу үедээ, олон жил ажилласан энэ салбартаа өөрсдийн хувь нэмрийг оруулахын тулд хэрхэн хамтран ажиллахаа ярилцаж, шинээр хийх ажлаа төлөвлөе” гэв. Мөн ахмадын төлөөллүүд Үндэсний статистикийн хороо Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэмжсэн, тодорхойлсон, статистик түүнд ямар чухал болохыг нь олон нийтэд тайлбарлан, хүргэсэн “Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний чуулганыг зохион байгуулахаас эхлээд сайн ажиллаж байгааг хэлсэн юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :