Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 15 цаг 06 минут

Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсан.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.”, мөн хуулийн 8.2-д “Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана.” гэсэн заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулах ба тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож өгсөн билээ.

2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Тооллогын улсын комиссын анхдугаар хуралдаан явагдаж, “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит улсын тооллогыг зохион байгуулж явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Аймаг, нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай” зэрэг тогтоолыг баталлаа.

Тооллогын улсын комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөгөөд Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 1 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 7 хоногийн турш явагдана.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :