Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 15 цаг 35 минут

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 4019 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1246 (44.9%)-гаар өсжээ. Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд хулгайн гэмт хэрэг 674 (79.0%), залилах гэмт хэрэг 308 (2.5 дахин), дээрмийн гэмт хэрэг 116 (2.9 дахин), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 82 (63.6%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 66 (7.4%), хөрөнгө завших гэмт хэрэг 43 (3.1 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлөв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2018 оны 1 дүгээр сард 146.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 0.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 114.1 (4.5 дахин) тэрбум төгрөгөөр өсөж, нөхөн төлүүлсэн хохирол 1.4 (71.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Гэмт хэргийн улмаас 2018 оны 1 дүгээр сард 834 хүн гэмтэж, 201 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 244 (22.6%)-өөр буурч, харин нас барсан хүн 51 (34.0%)-ээр нэмэгдсэн байна. 

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2018 оны 1 дүгээр сард 3437 болж, 152 (4.4%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 1488 (43.3%) нь эмэгтэйчүүд байна.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2018 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 73 (88.0%), эмэгтэй хүн оролцсон хэрэг 251 (82.8%), согтуугаар үйлдэгдсэн хэрэг 409 (66.2%), бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 16 (8.1%)-гаар тус тус буурчээ.

18, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох гэмт хэрэг 2018 оны 1 дүгээр сард улсын дунджаар 20 болж, өмнөх оны мөн үеэс 6 (42.9%)-гаар өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2018 оны 1 дүгээр сард 48 бүртгэгдсэн байна. 
Малын хулгайн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 2.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 38 (25.9%)-аар буурсан байна.

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 5999 хүн эрүүлжүүлэгдэж, 703 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1509 (20.1%)-өөр буурч, харин баривчлагдсан хүн 74 (11.8%)-өөр өссөн байна.

In January 2018, 4019 crimes reported, showing an increase of 1246 or 44.9% from the same period previous year. This increase was due to rise in crimes theft by 674 or 79.0%, crimes fraud by 308 or 2.5 times more, crimes robbery by 116 or 2.9 times more, crimes against human right to be live by 82 or 63.6%, crimes against human health immunity by 66 or 7.4%, and crimes embezzlement of property by43 or 3.1 times more.

As a result of the crimes, damage amount reached MNT 146.4 billion, increased by MNT 114.1 billion or 4.5 times more and the amount of restituted damages was MNT 0.6 billion, showing a decrease of MNT 1.4 billion or 71.4% compared with the previous year.

In January 2018, 834 persons were injured due to the crimes, showing a decrease of 244 or 22.6%, and 201 persons died, showing an increase of 51 (34.0%) compared with same period of the previous year.
In January 2018, 3437 persons became victims of crime, of which 152 or 4.4% were children aged below 18 and 1488 or 43.3% were women.

In January 2018, the number of crimes involving children decreased by 73 or 88.0%, whereas women by 251 or 82.8%, committed crimes while being drunk by 409 (66.2), and crimes in a group by 16 or 8.1% compared with the same period of the previous year.

Recorded crime rate per 10000 population aged 18 and above reached 20, increased by 6 or 42.9% compared with the same period of the previous year.
There were 48 domestic violences recorded.

There were 109 livestock thefts reported, accounting for 2.7% of the total reported offences, showing a decrease of 38 or 25.9% from the same period of the previous year.

During the reference period, there were 5999 persons brought forcefully by police to sober, indicating a decrease of 1509 or 20.1%, and 703 persons arrested, indicating an increase of 74 or 11.8% compared with the same period of the previous year.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :