Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 15 цаг 54 минут
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны 1 дүгээр сард 110.5 мянган хүнд 9.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 20.7 (15.8%) мянга, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 1.0 (9.9%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2018 оны 1 дүгээр сард 45.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 4.0 (9.6%) мянга, олгосон тэтгэврийн хэмжээ 155.9 (2.6%) сая төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 2018 оны 1 дүгээр сард 36.4 мянган хүн хамрагдсаны 44.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 30.8 хувь нь ахмад настан, 19.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 4.9 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 2018 оны 1 дүгээр сард 3.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 477.8 (17.9%) сая төгрөгөөр өсжээ.

Энэ оны 1 дүгээр сард 18 хүртэлх насны 678.1 мянган хүүхдэд 13.6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

In January 2018 General Office of Labor and Welfare Service reported that pensions and allowances worth of MNT 9.3 billion were granted to 110.5 thousand people from the Social Welfare fund. It shows a decrease of pension receivers by 20.7 thousand or 15.8%, and the amount of pensions and allowances by MNT 1.0 billion or 9.9% compared to same period of the previous year.

In January 2018, 45.7 thousand persons received social welfare pensions and total amount of pensions was increased by MNT 155.9 million or 2.6%, pension receivers were increased by 4.0 thousand or 9.6% compared with the previous year. 

In January 2018, 36.4 thousand persons have received social welfare services and mitigations, of which majority or 44.5% goes to social welfare incentives and conditioned cash benefits, 30.8% concession for the elders, 19.8% concessions for disabled people and 4.9% benefits for honored elders. MNT 3.1 billion was disbursed as social services and mitigation, which is an increase of MNT 477.8 million or 17.9% compared with the previous year.

In January 2018, MNT 13.6 billion were granted to 678.1 thousand children aged below 18 as Children's cash allowances.

 
 


Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :