Нийтэлсэн: 2018 он 02 сар 28. 19 цаг 34 минут

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн чиглэл болгосны дагуу Үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх талаар Засгийн газарт чиглэл өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголбанк, МҮХАҮТ, Үндэсний статистикийн хороо, Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Хүртээмжтэй хөгжлийн хүрээлэн” ТББ оролцож байгаа.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Энэ үеэр нийгмийн халамж, даатгал, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой статистикийн тоон мэдээлэл, судалгаа танилцуулсан бөгөөд иргэдээс ирж байгаа санал, хүсэлтийг бодитой үнэлж, дүгнэж шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг хэрхэн ажиллах, байгууллагууд хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :