Нийтэлсэн: 2018 он 03 сар 01. 15 цаг 57 минут

 

2018 оны 2-р сарын 28-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.9 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 28-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 12.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.0 хувь, үхрийн цул махны үнэ 5.3 хувь, ямааны ястай махны үнэ 11.7 хувь, адууны ястай махны үнэ 9.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.4 хувиар өссөн бол ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 2-р сарын 28-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5880 төгрөг, үхрийн /ястай/ мах 7075 төгрөг, үхрийн цул мах 8425 төгрөг, адууны /ястай/  мах 5575 төгрөг, ямааны /ястай/ мах 4035 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 2-р сарын 28-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурсан бол бусад гурилын үнэ өөрчлөлтгүй,  өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 28-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 1.7 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 28-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.3 хувь, хүрэн манжингийн үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 1.8 хувиар буурсан бол байцааны үнэ 0.4 хувиар өсч сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 1.1 хувиар өсч, луувангийн үнэ 0.8 хувиар буурсан бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 2-р сарын 28-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 16.2 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.5 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй.  Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 20.5 хувь, өмнөх  7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 2-р сарын 28




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :