Нийтэлсэн: 2018 он 03 сар 09. 09 цаг 59 минут

2018 оны 3-р сарын 7-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 3-р сарын 7-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.6 хувь, ямааны махны үнэ 0.8 хувиар буурсан бол үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.0 хувь, адууны ястай махны үнэ 1.0 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.5 хувиар буурсан бол үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.5 хувиар өсөж, адууны ястай мах болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 3-р сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5790 төгрөг, үхрийн /ястай/ мах 7155 төгрөг, үхрийн цул мах 8635 төгрөг, адууны /ястай/  мах 5575 төгрөг, ямааны /ястай/ мах 4035 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 3-р сарын 7-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сараас болон  өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 3-р сарын 7-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнх өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 3-р сарын 7-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.8 хувиар өссөн бол хүрэн манжингийн үнэ 0.7 хувь, луувангийн үнэ 0.8 хувиар буурсан байна.Харин байцаа болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 3-р сарын 7-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 1.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.0 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ болон “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.4 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос 1.0 хувиар өссөн бол цөцгийн тосны үнэ өмнөх сараас 3.2 хувь, өмнөх  7 хоногийнхтой харьцуулахад 2.8 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

                                                                       

             ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 3-р сарын 7




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :