Нийтэлсэн: 2018 он 04 сар 12. 13 цаг 16 минут

Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн статистикийн мэдээллийг Олон улсын жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгаагаар улирал, жилээр тооцон, зарлаж байна. Мөн Үндэсний статистикийн хорооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран  хөдөлмөрийн статистикийн “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг шинэчлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 2018 оны 2 болон 3 дугаар улиралд “Ажиллах хүчний туршилтын судалгаа”-г зохион байгуулах бөгөөд судалгааны асуулгыг хэрхэн асууж, нөхөх талаарх сургалтыг  Хүн ам, нийгмийн статистикийн газраас зохион байгуулж байна.

Сургалтад аймгуудын статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд болон нийслэлийн статистикийн хэлтсийн судалгааны багийн хянагч, судлаачид хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :