Нийтэлсэн: 2018 он 04 сар 12. 14 цаг 04 минут

“Монгол орны бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдуулан өсгөж үржүүлэх мал сүргийн тоог зохистой хэмжээнд тогтоох” судалгааны эхний төслийг Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Ш.Сэржхүү,  Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газар хамтран боловсруулж  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал,  шинжлэх ухааны доктор, академич А.Бакей, ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн, ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор Л.Нямбат, Бэлчээр судлалын төвийн гүйцэтгэх захирал, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Цэрэндаш, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Н.Бямбадорж, Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын ахлах мэргэжилтэн Ч.Мөнхзул, нар оролцлоо.

Ахмад ажилтан Ш.Сэржхүү “Монгол орны бэлчээрийн даац, нөхцөлтэй уялдан өсгөж үржүүлэх мал сүргийн тоог зохистой хэмжээнд тогтоох” судалгааны эхний төслийг танилцууллаа.

Академич А.Бакей, доктор Л.Нямбат нар хэлэлцүүлэгт “Бэлчээр ашиглалтын зарим тулгамдсан асуудал”, “Монгол Улсын мал ба бэлчээр” сэдвээр танилцуулга илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудал болох  малын тоо толгойг бэлчээрийн даацтай уялдуулах талаар чухал сэдвийг хөндөн сонирхолтой судалгаа танилцуулга бэлтгэж буйг дэмжин цаашид судалгааны ажлыг сайжруулж эцэслэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :