Нийтэлсэн: 2018 он 04 сар 16. 15 цаг 43 минут

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Үндэсний статистикийн хороонд хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн төлөөлөгчид ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон газрын дарга нартай уулзлаа.

Дэлхийн банкны ахлах эдийн засагч бөгөөд багийн ахлагч Питер Силарский, харилцаа холбоо хариуцсан зөвлөх Г.Энхболор, “Ухаалаг засаг” төслийн зохицуулагч Ч.Нургул, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Соёл-Эрдэнэ, Харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэзаяа нар оролцов.

Уулзалтаар Статистикийн байгууллагын Мэдээлэл боловсруулах системийг байгуулах ажлын явц, Чадавхыг бэхжүүлэх 2018 оны төлөвлөгөө, холбогдох зөвлөх үйлчилгээний талаар дэлгэрэнгүй ярилцаж харилцан санал солилцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :