Нийтэлсэн: 2018 он 04 сар 16. 17 цаг 11 минут

БСШУСЯ, Үндэсний статистикийн хороо, Биеийн тамир, спортын газар хамтран өнгөрсөн онд Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллогыг анх удаа зохион байгуулсан билээ. Тус тооллогын нэгдсэн тайланг өнөөдөр танилцууллаа.
Тайлангийн хуралд БСШУС-ын сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын хорооны төлөөлөгчид оролцлоо.
Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллогыг анх удаа зохион байгуулснаар спортын цол, зэрэгтэй тамирчин, дасгалжуулагч, шүүгч, спорт заал, гадна талбай зэрэг олон үзүүлэлтийг гаргасан байна.

Биеийн тамир, спортын улсын үзлэг, тооллогын нэгдсэн тайланг дараах линкээр татаж авна уу:

http://www.1212.mn/BookLibraryDownload.ashx…

 


Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :