Нийтэлсэн: 2018 он 05 сар 14. 15 цаг 46 минут

Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран "Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэглээний данс, хүнсний баланс” сэдэвт мэргэжлийн сургалт, семинарыг зохион байгуулж байна.

Тус сургалт нь хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэглээний данс, хүнсний балансын тухай мэдлэг олгох, дадлага ажил хийх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх юм.
Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, хэрэглээний данс, хүнсний баланс нь дэлхийн түвшний тогтвортой хөгжлийн бүтээгдэхүүний зорилго 2 болон 12-д тусгагдсан Хоол тэжээлийн дутагдлын тархалт (2.1.1), Хүнсний алдагдлын индекс (12.3.1)-ийг тооцох, тус дансыг байгуулахад шаардлагатай үзүүлэлтийг тодорхойлох, аргачлалыг бий болгох, мэдээллийн эх үүсвэрийг тогтоох, Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг тооцоход сургалтын гол зорилго оршиж байгаа билээ.

Уг сургалт, семинараар Монгол Улсын хүнсний баланс, хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг гаргахад тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, хүнсний балансыг боловсруулснаар гарах үр дүн зэрэг асуудлыг танилцуулж, санал солилцох юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :