Нийтэлсэн: 2018 он 05 сар 22. 14 цаг 45 минут

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Хамтын ажиллагааны нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслөөс хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн статистик мэдээллийн талаар сургалт зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилготой.

Тодруулбал, хөгжлийн бэрхшээлийн ангиллыг илүү боловсронгуй болгох чиглэлээр холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан 16, 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын үеэр Япон Улсын Нийгмийн харилцааны их сургуулийн профессор Сато Хисао “Олон улсын чиг хандлага, Монгол Улсын хөгжлийн бэрхшээлийн талаарх тоо баримтын асуудал”, “Япон болон дэлхийн зарим улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит нөхцөл байдлын талаарх судалгааны туршлага, Монголд хэрэгжүүлэх санал” зэрэг илтгэлийг тавьсан. Тус сургалт, семинарт ХНХЯ, ҮСХ, ТББ-ын холбогдох асуудлыг хариуцсан төлөөлөл оролцсон. Энэ үеэр хэлэлцүүлэг хийж, харилцан санал солилцож ТББ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хамтран ажилладаг байгууллагууд санал бодлоо хуваалцаж, цаашид боловсруулах бодлогын баримт бичгүүдэд тусгах төдийгүй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч тоон мэдээллийн сан байгуулах улсын үзлэг, тооллогын ажлын суурь мэдээлэл болох ойлголт тодорхойлолт, ангилал, асуулга боловсруулж эцэслэхэд цаг үеэ олсон үр өгөөжтэй сургалт, семинар боллоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :