Нийтэлсэн: 2018 он 06 сар 08. 15 цаг 15 минут

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 159-р тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 сарын 21-ны өдрийн А/462 дугаар захирамжаар нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар олборлож байгаа нүүрсний уурхайн иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудлаар тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар болсон. Тус санал асуулгын судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Нийт 50 судлаач оролцож байгаа бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулахтай холбоотой Үндэсний статистикийн хороон дээр сургалт зохион байгуулсан билээ. Судлаачид Налайх дүүрэгт долоон баг болон айл өрхүүдээс мэдээлэл цуглуулах юм.

Налайх дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг өөрийн дүүрэгт тулгараад буй асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаад талархан судлаачдад амжилт хүслээ. Судалгааны ажлыг Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 17-нийг хүртэл үргэлжилнэ.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :