Нийтэлсэн: 2018 он 07 сар 16. 20 цаг 04 минут

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

“НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА-2018”-ЫН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТАД

АЖИЛЛАХ ЯРИЛЦЛАГА АВАГЧ НАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын хүүхдийн хоол тэжээл, өсөлт, хөгжил, хамгаалал, эх, нялхсын эрүүл мэнд, төрөлт, төрөх үеийн тусламж, үйлчилгээ, үр хөндөлт, эрэгтэй, эмэгтэйчүүдийн жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн мэдлэг, хэрэглээ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, гэр бүл төлөвлөлт, бэлгийн зан үйл зэрэг мэдээллийг гаргах зорилгоор Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд заасны дагуу Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-г зохион байгуулан явуулах гэж байна. 

Үүнтэй холбогдуулан судалгааны мэдээллийг таблет ашиглан цуглуулах ажилд Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ажиллах ярилцлага авагч нарыг сонгон шалгаруулж авна.

Ажиллах хугацаа: 

I.          2018 оны 8 сарын 15-наас 9 сарын 15-ны хооронд сургалтад хамрагдана.

II.         2018 оны 9 сарын 17-ноос 12 сарын 31 хүртэлх хугацаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ажиллана.

Тавигдах шаардлага:

•          Монгол Улсын иргэн, 21-50 настай;

•          Дээд боловсролтой (Статистик, Хүн ам зүй, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн төгсөх ангийн оюутнууд ажиллаж болно);

•          Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт удаан хугацаагаар ажиллах боломжтой;

•          2018 оны 8 сарын 10-наас 12 сарын 31 хүртэл өөр ажил эрхлэхээр төлөвлөөгүй;

•          Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай;

•          Интернетийн орчинд ажиллах чадвартай;

•          Багаар ажиллах чадвартай;

•          Харилцааны соёлтой, өөрийгөө ойлгуулах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

•          Төрийн албан хаагчийн маягт

•          Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/

•          Дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан хуулбар/

•          3x4 хэмжээтэй, 2 хувь цээж зураг

Бүртгэлийн хугацаа: 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг дуустал 

Материал хүлээн авах хаяг: Засгийн Газрын III байр, Үндэсний Статистикийн хорооны Тамгын газрын, Захиргаа хүний нөөцийн хэлтэс 319 тоот өрөө. Утас: 51-263968

Сонгон шалгаруулалт явуулах зарчим

I.          Судалгаанд ажиллах хүсэлтэй, тавигдах шаардлагыг хангасан хүмүүстэй эргэж холбогдон, компьютерийн мэдлэгийн шалгалтыг авах бөгөөд тэнцсэн хүмүүст судалгааны ярилцлага авагчийн сургалтыг 2018 оны 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулна. 

II.         Сургалтад бүрэн хамрагдсан хүмүүсээс дахин шалгалт авч, шалгалтын дүн, ирц, оролцоог харгалзан үзэж тэнцсэн хүнийг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-д ярилцлага авагчаар сонгон ажиллуулна.

 



Дараах мэдээ
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :