Нийтэлсэн: 2018 он 07 сар 26. 14 цаг 34 минут

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017.07.26

Тендер шалгаруулалтын нэр: “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа- 2018 судалгааны мэдээлэл  цуглуулалтын  ажилд  авто машинаар  үйлчлэх”  ажлыг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ҮСХ-2018/ 002

Үндэсний статистикийн хороо эрх  бүхий  тендерт оролцогчдоос “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа- 2018”  судалгааны  мэдээлэл  цуглуулалтын  ажилд  авто машинаар  үйлчлэх   ҮСХ-2018/ 02 дугаартай  тендерт  битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50 000 /тавин мянган/  төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  буюу 2016, 2017 онуудын аль 1 жилийн борлуулалтын  орлого нь төсөвт өртгийн 60 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн  30 хувиас багагүй  байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил  буюу 2016, 2017 оны жилийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг:  Сүүлийн 2 жил буюу /2016, 2017 он/-ы аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй  ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.  

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Аялал   жуулчлал,   машин  түрээсийн  үйлчилгээ  эрхлэх  зөвшөөрөл

Тендерийн хамт  5 100 000 төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг  2018  оны 08-р сарын 27-ний өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө  доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2018  оны 08-р сарын 27-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй эсэх: эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд  холбогдох бусад мэдээллийг доорх хаягаар хандан авна уу.

Үндэсний  Статистикийн  хороо,  Улаанбаатар хот, Сүхбаатар  дүүрэг, 

Бага  тойруу  44,  Засгийн  газрын  III  байр, III давхарт  319  тоот

Холбоо барих утасны дугаар: 51-263968

Цахим хаяг: www.nso.mn



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :