Нийтэлсэн: 2018 он 09 сар 11. 12 цаг 40 минут

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Япон Улсын Элчин сайд асан Такенори Шимизүг хүлээн авч уулзлаа. Элчин сайд асан Такенори Шимизү нь хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа, харилцан ойлголцол болон харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр Японы Чюо Их сургуульд Монгол судлал, эдийн засгийн  талаар хичээл зааж байгаа бөгөөд МУ-ын аялал жуулчлалын тоон мэдээллийг сургалтдаа ашиглах юм байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос гаргадаг тоон мэдээллүүдийг сонирхов.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсын аялал жуулчлалын тоон мэдээлэл, “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn)-г хэрхэн ашиглах, ямар мэдээллүүд авч болох талаар танилцууллаа. Элчин сайд асан Такенори Шимизү 1958 онд хоёр орны хооронд таван хүн, 1972 онд 17 хүн зорчиж байсан бол 1977 оноос хойш 100-1000 болж өдгөө 22 мянгад хүрээд байгааг онцолсон юм.

 

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :