Нийтэлсэн: 2018 он 09 сар 14. 20 цаг 01 минут

Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийсэн ажлаар хуралдлаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий санамж бичгийг Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2017 онд хамтран байгуулсны дагуу ажиллаж байгаа билээ.

Санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Хуралд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хүн ам, орон сууцны товчооны дарга Т.Болор-Эрдэнэ, ЭМЯ-ны Мэдээлэл, технологийн газрын дарга С.Батбилэг, мэргэжилтэн О.Гантулга, статистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баясгалан, УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Мэдээлэл технологийн газрын дарга н.Ган-Эрдэнэ, Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй, ахлах мэргэжилтэн Д.Бадамханд, мэргэжилтэн Д.Батбаяр, С.Дэлгэрсайхан нар оролцоо.

 Санамж бичгийн дагуу дараах зорилтуудыг тавин ажиллалаа.

  • Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах зорилгоор хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбох, хүн амын ердийн хөдөлгөөний талаарх тоо мэдээг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж, олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох;
  • “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, үйлчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээг авах,
  • “Нэг иргэн, нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл харилцан солилцох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрсний, нас барсны бүртгэлийг цахимаар бүртгэх

Хамтын ажиллагааны үр дүнд дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг  боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :