Нийтэлсэн: 2018 он 10 сар 25. 18 цаг 33 минут

Санхүү эдийн засгийн их сургуулийн Эрх зүйн тэнхимээс “Бизнес эрх зүйн” хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд үүний хүрээнд суралцаж буй оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн үнэ цэнийг таниулах, сонирхлыг нь нэмэгдүүлэх, хичээл дээр судалсан онолын мэдлэгийг бататгах зорилгоор төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцдаг аж.

Энэ удаа Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш Б.Дэлгэрмаа, Бизнес эрх зүйн мэргэжлийн гуравдугаар дамжааны 23 оюутан статистикийн байгууллагын үүсэл хөгжил, тогтолцоо болон “Статистикийн тухай”, “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн талаар мэдээлэл сонсож, байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Тус сургуулийн багш Б.Дэлгэрмаа “Бидний хүсэлтийг хүлээн авч найрсгаар байгууллагын үйл ажиллагаа болон салбарын хууль, тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танай байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Бид статистикийн мэдээллийг байнга хэрэглэдэг болно. Та бүгдийн ажилд амжилт хүсье. Баярлалаа” гэв.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :