Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 17 цаг 12 минут

2018 оны 10-р сарын 31-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.6 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 10-р сарын 31-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.7, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, ямааны ястай махны үнэ 8.5 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны ястай махны үнэ 3.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 2.0 хувиар өссөн бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 10-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6780 төгрөг, үхрийн /ястай/ мах 8035 төгрөг, үхрийн цул мах 9430 төгрөг, адууны /ястай/  мах 5850 төгрөг, ямааны /ястай/ мах 5100 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 10-р сарын 31-ний гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 10-р сарын 31-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өррчлөлтгүй харин элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 10-р сарын 31-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.4 хувь, луувангийн үнэ 18.3 хувь, байцааны үнэ 7.6 хувь, хүрэн манжингын үнэ 7.8 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 6.3 хувь, луувангийн үнэ 2.8 хувиар өссөн бол, байцаа, хүрэн манжин болон сонгины дундаж үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 10-р сарын 31-ний байдлаар савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 2.1 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.3 хувь, задгай сүүний үнэ 6.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлитгүй бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 6.7 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ болон цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

                                                                                                                                                                         ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 10-р сарын 31

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433 | (976-11)-321212
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518 | (976-11)-321212
E-Mail :