Нийтэлсэн: 2018 он 11 сар 01. 20 цаг 26 минут

Үндэсний статистикийн хороо Ухаалаг засаг төслийн хүрээнд Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан “Статистикийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв, телевиз, сонин, сайтын сэтгүүлчид оролцсон бөгөөд хэвлэлийн төлөөллүүд статистик мэдээллийг сэтгүүлзүйд хэрхэн ашиглаж байгаа талаар сонирхолтой илтгэл тавилаа.

Мөн сэтгүүлчдийн дунд статистик мэдээллийн хэрэглээ, ач холбогдол, хэрхэн тоон мэдээлэл дээр хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :