Нийтэлсэн: 2018 он 11 сар 16. 09 цаг 15 минут

2018 оны 11-р сарын 7-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.2 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.8 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 7-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 6.5, үхрийн ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, ямааны ястай махны үнэ 8.0 хувь,  адууны ястай махны үнэ 0.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 0.8 хувь, ямааны ястай махны үнэ 2.0 хувиар өссөн бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 11-р сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6855 төгрөг, үхрийн /ястай/ мах 8080 төгрөг, үхрийн цул мах 9510 төгрөг, адууны /ястай/  мах 5850 төгрөг, ямааны /ястай/ мах 5200 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 11-р сарын 7-ны гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 7-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өррчлөлтгүй харин элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 7-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 11.5 хувь, луувангийн үнэ 1.6 хувь, байцааны үнэ 2.8 хувиар өсөж, хүрэн манжингын үнэ 2.2 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 4.1 хувь, байцааны үнэ 2.1 хувиар өссөн бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 7-ны байдлаар савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 1.2 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өссөн бол бусад төрлийн сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ болон цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 11-р сарын 7

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :