Нийтэлсэн: 2018 он 11 сар 16. 09 цаг 17 минут

2018 оны 11-р сарын 14-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.6 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.5 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.1, үхрийн ястай махны үнэ 2.2 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, адууны ястай махны үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.7 хувь, ямааны ястай махны үнэ 5.8 хувь, адууны ястай махны үнэ 0.9 хувиар буурсан байна. 2018 оны 11-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6765 төгрөг, үхрийн /ястай/ мах 8020 төгрөг, үхрийн цул мах 9350 төгрөг, адууны /ястай/  мах 5800 төгрөг, ямааны /ястай/ мах 4900 төгрөгийн үнэтэй байв

Гурилын үнэ: 2018 оны 11-р сарын 14-ний гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 14-ний байдлаар цагаан будаа болон элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 14-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 11.5 хувь, байцааны үнэ 0.2 хувиар өсөж, луувангийн үнэ 2.1 хувь, хүрэн манжингын үнэ 1.2 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 3.6 хувь, байцааны үнэ 2.5 хувиар буурсан бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 14-ний байдлаар савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 1.0 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өссөн бол бусад төрлийн сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 1.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү           

                                                                       

             ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

          2018 оны 11-р сарын 14




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :