Нийтэлсэн: 2018 он 11 сар 27. 09 цаг 06 минут

2018 оны 11-р сарын 21-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.6 хувиар өсч, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 21-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5, үхрийн ястай махны үнэ 1.5 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 1.0 хувь, адууны ястай махны үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.4 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар буурсан бол ямааны ястай махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 11-р сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6600 төгрөг, үхрийн /ястай/ мах 7965 төгрөг, үхрийн цул мах 9270 төгрөг, адууны /ястай/  мах 5800 төгрөг, ямааны /ястай/ мах 4900 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 11-р сарын 21-ний гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 21-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 16.4 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй харин өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурсан байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 21-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 6.4 хувиар өссөн харин байцааны үнэ 0.7 хувь, луувангийн үнэ 1.6 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувиар буурсан бол, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 0.5 хувь, хүрэн манжингийн үнэ 0.7 хувиар өссөн харин байцааны үнэ 0.9 хувь, төмсний 4.5 хувиар буурсан бол сонгины үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 21-ний байдлаар савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 1.0 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 1.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү                                                                                                                                                                                     

 

 ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 11-р сарын 21




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :