Нийтэлсэн: 2018 он 12 сар 03. 11 цаг 15 минут

2018 оны 11-р сарын 28-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 28-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 1.6, үхрийн ястай махны үнэ 1.3 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувь, адууны ятсай махны үнэ 3.1 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 1.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар буурсан бол, адууны ястай махны үнэ 3.9 хувиар өсч харин үхрийн цул мах, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2018 оны 11-р сарын 28-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6540 төгрөг, үхрийн /ястай/ мах 7945 төгрөг, үхрийн цул мах 9270 төгрөг, адууны /ястай/  мах 6025 төгрөг, ямааны /ястай/ мах 4900 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 11-р сарын 28-ний гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос бүх гурилын үнэ 0.6-2.9 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 28-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй харин өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 28-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 1.1 хувиар өссөн харин байцааны үнэ 9.3 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 2.8 хувиар өссөн харин төмсний үнэ 3.0 хувь, байцааны үнэ 8.7 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 11-р сарын 28-ний байдлаар савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 2.9 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.9 хувиар өссөн байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 1.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 14.5 хувиар, өмнөх 7 хонгоос 8.6 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү  

                                                                                                                                                                        ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 11-р сарын 28

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :