Нийтэлсэн: 2018 он 12 сар 05. 17 цаг 50 минут

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар Гадаад улс орнуудаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, мэргэжилтний улирлын мэдээний албан ёсны маягт, нөхөх заавар болон Ажлын шинэ байранд ажилд орсон иргэдийн сарын мэдээний албан ёсны маягт, нөхөх зааврыг баталлаа.

Мөн Нийгмийн халамж, даатгалын салбарын мэдээний маягт, зааврыг шинэчлэн боловсруулах тухай, Гэр бүлийн статистикийн нэгдсэн үзүүлэлтийг тооцох аргачлал, Хүн амын ердийн хөдөлгөөн, шилжих хөдөлгөөний болон суурин хүн амын мэдээний маягт, маягтын урсгалыг шинэчлэх тухай, ЭЗҮАСА-ын шинэчилсэн төсөл, Статистикийн мэдээллийг буруу, ташаа тайлбарлах, урвуулан ашиглах тохиолдолд залруулах, тайлбар хийх журмыг баталлаа.

Гадаад улс орнуудаас хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, мэргэжилтний улирлын мэдээний албан ёсны маягт, нөхөх зааврыг баталснаар манай улсад ажиллаж байгаа гаднын хөдөлмөр эрхлэгчдийг хүйсээр, цалингийн хэмжээгээр гаргах гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл гаргах боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна хэрэглэгчийн хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй эсвэл хэрэглэгчийн статистикийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг байдлаас хамааран статистикийн мэдээллийг үгүйсгэх, бусдад ташаа мэдээлэл өгөх зэрэг үйлдлүүд гардаг. Энэ үед Статистикийн мэдээллийг буруу, ташаа тайлбарлах, урвуулан ашиглах тохиолдолд залруулах, тайлбар хийх журмаар албан ёсны тайлбар хийж, залруулахтай  холбогдсон харилцааг зохицуулах юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :