Нийтэлсэн: 2018 он 12 сар 06. 12 цаг 57 минут

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, ХАНСГ-ын дарга А.Амарбал, ЭЗСГ-ын дарга Э.Эрдэнэсан ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик, нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор малын бүртгэлийн мэдээллийн санг сайжруулах, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Тухайлбал, Малын бүртгэлийн мэдээллийн санг сайжруулахтай холбоотой маягт, заавар боловсруулж Даргын зөвлөлийн хурлаар батлуулах, малчин өрхийн мэдээллийн сангийн мэдээг тулган нягтлах, цаашлаад төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох зэрэг олон ажлыг хамтран хийхээр боллоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :