Нийтэлсэн: 2018 он 12 сар 21. 11 цаг 35 минут

2018 оны 12-р сарын 19-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2018 оны 12-р сарын 19-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.9, үхрийн ястай махны үнэ 7.7 хувь, үхрийн цул махны үнэ 9.8 хувь, ямааны ястай махны үнэ 14.2 хувь, адууны ястай махны үнэ 11.6 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 1.9 хувь, адууны ястай махны үнэ 1.2 хувиар өссөн байна. 2018 оны 12-р сарын 19-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6750 төгрөг, үхрийн /ястай/ мах 8445 төгрөг, үхрийн цул мах 10280 төгрөг, адууны /ястай/  мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5500 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2018 оны 12-р сарын 19-ний гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас бүх гурилын үнэ 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2018 оны 12-р сарын 19-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй харин өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2018 оны 12-р сарын 19-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувиар өссөн бол луувангийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 8.8 хувь, хүрэн манжингийн үнэ 3.3 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна.  Өмнөх 7 хоногоос байцааны үнэ 0.5 хувиар өссөн бол луувангийн үнэ 2.8 хувиар буурсан байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2018 оны 12-р сарын 19-ний байдлаар савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 3.9 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 20.0 хувиар өссөн, өмнөх 7 хонгоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү  

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 12-р сарын 19

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :