Нийтэлсэн: 2018 он 12 сар 21. 16 цаг 20 минут

Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн статистикийн мэдээллийг Олон улсын жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгаагаар тогтмол улирал, жилээр тооцон, зарлаж байна. Мөн ҮСХ-ноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран Монгол Улсад мөрдөгдөж буй “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг Ажиллах хүчний судалгааны асуулга, зааврын хамт шинэчлэн боловсруулж, 2019 оны 1 сараас эхлэн мөрдлөг болгохоор ажиллаж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор сар бүр явуулдаг “Ажиллах хүчний судалгаа” болон “Өрхийн, нийгэм, эдийн засгийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаачдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, нийслэлийн судалгааны багийн 25 ахлагч, 93 судлаачид, нийт 118 хүн хамрагдаж байгаа ба сургалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Шинэ аргачлал, арга зүйг нэвтрүүлснээр Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илүү нарийвчилсан мэдээлэл, тэр дундаа хөдөлмөрийн дутуу ашиглалтыг бүрэн харуулах статистик үзүүлэлтийг бий болгох юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :