Нийтэлсэн: 2018 он 12 сар 25. 18 цаг 14 минут

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын асуудлуудыг Улсын комиссын гишүүдэд шуурхай танилцуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн уулзалт боллоо.

Уулзалтаар Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга, Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого, Байшин орон сууцны тооллогын зохион байгуулалт, онцлог, бэлтгэл ажлын талаар танилцуулж тооллогын асуулгын хуудастай холбоотой зарим тодруулга, саналуудыг хэлэлцлээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх, БХБЯ, БХЯ, БОАЖЯ, ХНХЯ, ХЗДХЯ, ХХААХҮЯ, ГХЯ, УУХҮЯ, ЭХЯ, ЭМЯ-ны төлөөлөгчид болон ХАНСГ-ын ХАОСТТ-ны дарга, шинжээчид оролцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :