Нийтэлсэн: 2018 он 12 сар 26. 16 цаг 33 минут

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүн амын сан, Оюу толгой ХХК хамтран "Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, байгаль орчны суурь судалгаа 2018" төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж 2018 оны ажлын тайлан ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Хуралд ҮСХ-ны дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илиза, Оюутолгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер  Ш.Байгалмаа болон төслийн багийнхан, ҮСХ-ны газрын дарга нар, Өмнөговь аймгийн статистикийн хэлтсийн дарга С.Бямбабаатар, ахлах мэргэжилтэн У.Хоролмаа нар оролцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :