Нийтэлсэн: 2018 он 12 сар 27. 11 цаг 32 минут

Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны үндсэн үр дүнг “Нэг цэгийн үйлчилгээний төв” болон ‘’Хамгаалах байр’’-ны ажилтнуудад танилцуулж, сургалт зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт ҮСХ-ны ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн  оролцож Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны танилцуулга, үндсэн үр дүнгийн талаар мэдээлэл хийв.

Сургалтаар хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх уг ажилтнуудад эмэгтэйчүүдийн хамтрагч болон хамтрагч бус бусад этгээдийн зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийлэл, хүчирхийллийн улмаас авсан бэртэл гэмтэл, хүчирхийллийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, хүүхдэд үзүүлсэн нөлөө, хүчирхийллийг даван туулах арга, эмэгтэйчүүдийн зүгээс хүчирхийлэлд үзүүлсэн хариу үйлдэл, хүчирхийлэлд хандах хандлага зэрэг судалгаанаас гарсан гол үр дүнгүүдээр мэдлэг мэдээлэл олголоо.

Үндэсний статистикийн хороо нь “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд судалгаагаар Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинж, хүчирхийлэл үүсэж буй шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :