Нийтэлсэн: 2018 он 12 сар 27. 12 цаг 30 минут

Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах хүрээнд БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайд, ҮСХ-ны дарга нар “Хамтарсан хяналт-шинжилгээ,  үнэлгээний  ажлын удирдамж 2018-2019”-ийг хамтран баталсан. Үүний хүрээнд 11 аймаг, 52 сум, нийслэлийн 4 дүүрэг, 302 баг, 430 байгууллагыг хамруулан хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалт боллоо.

Уулзалтад ҮСХ-ны дарга А. Ариунзаяа, БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр болон ЭМЯ, БСШУСЯ, нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнууд оролцож, цаашид анхаарах асуудлууд, авах арга хэмжээний талаар санал солилцлоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :