Нийтэлсэн: 2019 он 01 сар 04. 16 цаг 25 минут

2019 оны 1-р сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 2-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.9, үхрийн ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.2 хувь, адууны ястай махны үнэ 2.3 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөочлөлтгүй байна. 2019 оны 1-р сарын 2-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6955 төгрөг, үхрийн /ястай/ мах 8580 төгрөг, үхрийн цул мах 10300 төгрөг, адууны /ястай/  мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5650 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 1-р сарын 2-ны гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 2-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 2-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнь 0.1 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өссөн бол, хүрэн манжингийн үнэ 1.4 хувиар буурсан байна. Төмс болон сонгиний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 0.9 хувь, байцааны үнэ 1.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 2-ны байдлаар задгай сүүний үнэ 13.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 0.5 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ болон цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн, өмнөх 7 хонгоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү  

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2018 оны 1-р сарын 2

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :