Нийтэлсэн: 2019 он 01 сар 10. 13 цаг 05 минут

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарагийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа. ҮСХ, НҮБ-ын Хүн амын сантай 1972 оноос хамтран ажиллаж байгаа билээ.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь ҮСХ-ны чадавхыг бэхжүүлэх, олон улсын стандарт, аргачлалаар статистик мэдээлэл цуглуулж, боловсруулах, үр дүнг хэрэглэгчдэд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулж хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгаа. Тухайлбал, Монгол Улсад анх удаа “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж үр дүнг танилцуулсан. Мөн таван жил тутам нэг удаа зохион байгуулдаг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г зохион байгуулж, судалгааны үр дүнг улам сайжруулсаар байгаа.

Үүнээс гадна “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны судалгаа”, Хүн амын тооллогын бэлтгэл ажил зэрэг Монгол Улсын хэмжээнд чухал ач холбогдолтой судалгаа, мэдээлэл цуглуулах ажлыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Эдгээр урт хугацааны хамтын ажиллагаанд Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахарад талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Статистикийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан тул Үндэсний Статистикийн салбарын дээд шагнал “Бүртгэл, Статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм.

Наоми Китахара хоёр байгууллагын хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд ололт, амжилт бүтээлээр дүүрэн байсанд баяртай байгаагаа илэрхийлж, олон улсын статистикийн салбарт ҮСХ-ны үүрэг оролцоо чухал болохыг онцлов.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :