Нийтэлсэн: 2019 он 01 сар 10. 16 цаг 07 минут

2019 оны 1-р сарын 9-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 3.1 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 4.3, үхрийн ястай махны үнэ 5.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.9 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн ястай махны үнэ 1.9 хувь, үхрийн цул махны үнэ 0.9 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувь, адууны ястай махны үнэ 3.4 хувиар өссөн байна. 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6980 төгрөг, үхрийн /ястай/ мах 8745 төгрөг, үхрийн цул мах 10390 төгрөг, адууны /ястай/  мах 6750 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар гурилын үнэ өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос 2.1 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.2 хувь,  луувангийн үнь 0.6 хувь, байцааны үнэ 11.1 хувь, хүрэн манжингийн үнэ 9.3 хувиар өссөн бол сонгиний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 1.2 хувь, луувангийн үнэ 0.5 хувь, байцааны үнэ 9.3 хувь, хүрэн манжингийн үнэ 10.8 хувиар өссөн бол сонгиний үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 9-ний байдлаар задгай сүүний үнэ 13.8 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 0.4 хувиар өссөн бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна.  Ургамлын тосны үнэ болон цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

 Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү          

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 1-р сарын 9




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :