Нийтэлсэн: 2019 он 01 сар 18. 15 цаг 04 минут

2019 оны 1-р сарын 16-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 4.4 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.3 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 16-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 7.9, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 9.9 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 2.7 хувь, үхрийн цул махны үнэ 5.7 хувиар өсч, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй,  адууны ястай махны үнэ 0.1 хувиар буурсан байна. 2019 оны 1-р сарын 16-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7219 төгрөг, үхрийн /ястай/ мах 8982 төгрөг, үхрийн цул мах 10987 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 1-р сарын 16-ний байдлаар гурилын үнэ өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.3 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 16-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурсан байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 16-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.0 хувь,  луувангийн үнь 0.2 хувь, байцааны үнэ 10.6 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар өссөн бол сонгиний үнэ 1.3 хувиар буурсан  байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 0.2 хувь, луувангийн үнэ 0.3 хувь, байцааны үнэ 0.5 хувь, хүрэн манжингийн үнэ 4.9 хувь, сонгиний үнэ 1.3 хувиар буурсан байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 16-ний байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 13.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар өссөн, бусад сүүний үнэ 0.1 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 0.5 хувь, ургамлын тосны үнэ 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногоос цөцгийн тосны үнэ 0.1 хувь, ургамлын тосны үнэ 0.2 хувиар буурсан байна. Өндөгний үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар буурсан байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү   

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 1-р сарын 16

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :