Нийтэлсэн: 2019 он 01 сар 24. 17 цаг 06 минут

2019 оны 1-р сарын 23-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.0 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.7, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 11.0 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсч, үхрийн ястай мах, адууны ястай махны үнэ болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 1-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7273 төгрөг, үхрийн /ястай/ мах 8982 төгрөг, үхрийн цул мах 11104 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 1-р сарын 23-ны байдлаар гурилын үнэ өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.3 хувиар өссөн бол дээд, савласан гурилын үнэ 0.2 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувиар буурсан байв. өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 23-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос 4.0 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 23-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.0 хувь,  луувангийн үнь 0.2 хувь, байцааны үнэ 11.9 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар өссөн бол сонгиний үнэ 1.3 хувиар буурсан  байна. Өмнөх 7 хоногоос байцааны үнэ 1.3 хувиар өссөн бол бусад ногооын үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 23-ны байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 15.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос задгай сүүний үнэ 1.1 хувиар өссөн, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсч, ургамлын тосны үнэ 0.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос цөцгийн тосны үнэ болон ургамлын тосны үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 1-р сарын 23

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :