Нийтэлсэн: 2019 он 01 сар 30. 18 цаг 03 минут

Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Ч.Баянчимэг МУ-ын хүн ам, эдийн засгийн байдал, статистикийн салбарын үйл ажиллагаа, ололт амжилт, мэдээлэл технологийн талаар танилцуулга, статистикийн тоон мэдээллийн тархаалт, хөдөө аж ахуйн салбар, бизнес регистр, мэдээллийн технологи, мэдээллийн нээлттэй байдал, хууль эрх зүйн орчин, салбар хоорондын уялдаа холбоо, засаг захиргааны төсвийн асуудлуудаар туршлага, санал солилцлоо.

БНХАУ-ын Анхуй мужийн Статистикийн товчооны гол чиг үүрэг нь айл өрх, улсын эдийн засгийн гол үйлдвэрлэлийн үнэ, хөрөнгө оруулалтын үнэ, хэрэглээний үнэ, хөдөө аж ахуйн завсрын хэрэглээ, үйлчилгээний салбар, хөдөө аж ахуйн салбарын завсрын хэрэглээ зэрэг болно.

Анхуй мужийн Статистикийн Товчооны дэд дарга Гао Божоу МУ-ын статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, түүвэр судалгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоолол, мэдээллийн тархаалтын туршлагаас харьцуулан судлав.

Уулзалтын төгсгөлд Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Ч.Баянчимэг, дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх байранд явж байгаа улсын статистикийн төлөөлөл хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэв.

Мөн Анхуй мужийн Статистикийн Товчооны дэд дарга Гао Божоу өөрийн мужид урьсан болно.

 



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :