Нийтэлсэн: 2019 он 02 сар 01. 10 цаг 34 минут

2019 оны 1-р сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.3 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 30-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 10.0 хувь, үхрийн ястай махны үнэ 8.4 хувь, үхрийн цул махны үнэ 12.2 хувь, ямааны ястай махны үнэ 12.8 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 3.4 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 1-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7364 төгрөг, үхрийн /ястай/ мах 8994 төгрөг, үхрийн цул мах 11222 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 6000 төгрөгийн үнэтэй байв.   

Гурилын үнэ: 2019 оны 1-р сарын 30-ны байдлаар гурилын үнэ өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 1.3 хувиар өссөн бол дээд, савласан гурилын үнэ 0.2 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувиар буурсан байв. өмнөх 7 хоногоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 30-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 4.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 30-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.2 хувь, бөөрөнхий сонгины үнэ 1.3 хувиар буурч,  луувангийн үнь 0.6 хувь, байцааны үнэ 11.9 хувь, хүрэн манжингийн үнэ 3.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 1.2 хувиар буурч, луувангийн үнэ 0.3 хувиар буурсан байна. Бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 1-р сарын 30-ны байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 15.6 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өссөн бол элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 0.5 хувиар өсч, ургамлын тосны үнэ 0.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос цөцгийн тосны үнэ болон ургамлын тосны үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 0.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 1-р сарын 30




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :