Нийтэлсэн: 2019 он 02 сар 15. 09 цаг 36 минут

2019 оны 2-р сарын 13-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.2 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 13-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 3.6 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буурч, адууны ястай махны үнэ 0.1 хувиар өсөж, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 2-р сарын 13-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7320 төгрөг, үхрийн /ястай/ мах 8965 төгрөг, үхрийн цул мах 11180 төгрөг, адууны /ястай/  мах 6750 төгрөг, ямааны /ястай/ мах 6000 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 2-р сарын 13-ны байдлаар гурилын үнэ өмнөх сараас савласан дээдийн дээд гурилын үнэ 0.1 хувь, савласан дээд гурилын үнэ 0.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.2 хувиар өссөн бол 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. өмнөх 7 хоногоос савласан дээдийн дээд гурилын үнэ 0.1 хувь, савласан дээд гурилын үнэ 0.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өссөн бол 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 13-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 2.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 13-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.2 хувь, байцааны үнэ 3.8 хувь, бөөрөнхий сонгины үнэ 0.8 хувиар өссөн бол, луувангийн үнэ 0.2 хувь, хүрэн манжингийн үнэ 7.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 1.8 хувь, байцааны үнэ 1.4 хувь, бөөрөнхий сонгины үнэ 0.8 хувиар өссөн бол, луувангийн үнэ 0.5 хувь, хүрэн манжингийн үнэ 7.2 хувиар буурсан байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 13-ны байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 0.6 хувиар буурсан бол, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос задгай сүүний үнэ 0.6 хувиар буурсан бол, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.1 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 1.6 хувиар буурч, ургамлын тосны үнэ 0.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос цөцгийн тосны үнэ 1.6 хувиар буурч, ургамлын тосны үнэ 0.2 хувиар өссөн байна. Өндөгний үнэ өмнөх сараас 0.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.2 хувиар өссөн байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 2-р сарын 13

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :