Нийтэлсэн: 2019 он 02 сар 28. 17 цаг 04 минут

2019 оны 2-р сарын 27-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.8 хувиар өссөн бол өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 27-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 1.8 хувь, үхрийн цул махны үнэ 1.8 хувь, ямааны ястай махны үнэ 1.6 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувиар өссөн бол үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны ястай махны үнэ 1.7 хувиар буурсан бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 2-р сарын 27-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7283 төгрөг, үхрийн /ястай/ мах 8826 төгрөг, үхрийн цул мах 10984 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5899 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 2-р сарын 27-ны байдлаар гурилын үнэ өмнөх сараас савласан дээд гурилын үнэ 0.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.1 хувиар буурсан бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 27-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 4.1 хувь, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.4 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 27-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.3 хувь, луувангийн үнэ 1.3 хувь, бөөрөнхий сонгины үнэ 0.5 хувиар өссөн бол, байцааны үнэ 7.5 хувь, хүрэн манжингийн үнэ 10.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос төмсний үнэ 1.3 хувь, байцааны үнэ 5.0 хувь, хүрэн манжингийн үнэ 4.7 хувиар өссөн харин бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 2-р сарын 27-ны байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 0.8 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар буурсан бол, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.1 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос бүх сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сараас 1.6 хувь, ургамлын тосны үнэ 0.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос цөцгийн тосны үнэ болон ургамлын тосны үнэ өөрчлөлтгүй байлаа. Өндөгний үнэ өмнөх сараас 0.1 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

 

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 2-р сарын 27

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :