Нийтэлсэн: 2019 он 03 сар 07. 12 цаг 06 минут

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн нар НҮБ-ын Статистикийн Комиссын ээлжит 50-р чуулганд 2019 оны 03 дугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо оролцож байна.

Уг чуулганы нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний эдийн засгийн яамны Статистикийн хороо хамтран статистикийн салбарт үр ашигтай, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлага, мэдлэг болон албан ёсны статистикийг олон нийтэд түгээх, мэдээллийг харилцан солилцох тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг үйлдсэн болно.

Хоёр улсын статистикийн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч НҮБ дахь Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газрын орлогч дарга П.Баасанхүү болон НҮБ дахь Бүгд Найрамдах Казахстан Улсын Байнгын Төлөөлөгчийн Газрын зөвлөх  Ануар Зайнаков, Хоёр дугаар нарийн бичгийн дарга Азат Шакиров нар байлцав. НҮБ-ийн дээд хэмжээний арга хэмжээний үеэр үзэглэсэн нь нэн чухал ач холбогдолтой боллоо.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :