Нийтэлсэн: 2019 он 03 сар 11. 13 цаг 53 минут

2019 оны 3-р сарын 6-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.0 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 3-р сарын 6-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.0 хувь, үхрийн ястай махны үнэ 4.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар өссөн, ямааны ястай махны үнэ 1.1 хувиар буурсан бол, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5.6 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, үхрийн цул махны үнэ 1.0 хувиар өссөн бол, ямааны ястай махны үнэ болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 3-р сарын 6-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7688 төгрөг, үхрийн /ястай/ мах 9279 төгрөг, үхрийн цул мах 11092 төгрөг, адууны /ястай/  мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5899 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 3-р сарын 6-ны байдлаар гурилын үнэ өмнөх сараас савласан дээд гурилын үнэ 0.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.1 хувиар буурсан бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногоос бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 3-р сарын 6-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 0.9 хувь, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 3-р сарын 6-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.3 хувь, луувангийн үнэ 4.5 хувь, байцааны үнэ 4.5 хувь, хүрэн манжингийн үнэ 7.4 хувиар өссөн бол бөөрөнхий сонгины үнэ 0.4 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 4.9 хувь, байцааны үнэ 1.5 хувиар өссөн бол бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 3-р сарын 6-ны байдлаар өмнөх сар болон өмнөх 7 хоногоос бүх сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос ургамлын тосны үнэ өөрчлөлтгүй байлаа. Өндөгний үнэ өмнөх сараас 0.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Та танилцуулга болон хавсралтын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү 

           

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар

2019 оны 3-р сарын 06

 




Та санал, сэтгэгдэлээ бичнэ үү
UN DATA
Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :