Нийтэлсэн: 2019 он 03 сар 11. 16 цаг 13 минут

Нэгдсэн үндэстний байгууллагын Ази номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран "Байгаль орчин–эдийн засгийн дансны системийн хүрээний усны, хатуу хог хаягдлын болон агаар дахь ялгаруулалтын данснуудыг байгуулах арга зүйн сургалт, семинар”–ыг өнөөдрөөс эхлэн 14-н хүртэл зохион байгуулж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Ази номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссийн Статистикийн хэлтсийн Байгаль орчны статистикийн зөвлөх Микхайл Бродт, статистикч Тээрапонг, АХБ-ны Байгаль орчны ахлах шинжээч Эмма Марсдэн нар Монгол Улсад ажиллаж, сургалт хийж байна.

Эхний хоёр өдөр Монгол Улсад усны данс байгуулах арга зүй, тоон мэдээллээр усны дансыг туршилтаар байгуулах дасгал ажил, хэлэлцүүлэг хэлбэрээр өрнөх бөгөөд 13, 14-ний өдрүүдэд хатуу хог хаягдал, агаар дахь ялгаруулалтын данс байгуулах сургалтаар үргэлжлэх юм.  Сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна.

Эдгээр дансны мэдээлэлд үндэслэн “Тогтвортой хөгжлийн зорилго” болон ногоон хөгжлийн үзүүлэлтүүдийг тооцох боломж бий болохоос гадна байгаль орчин, эдийн засгийн талаар бодлого боловсруулж, шийдвэр гаргахад үндсэн суурь мэдээлэл болох юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :