Нийтэлсэн: 2019 он 03 сар 13. 07 цаг 47 минут

Монгол Улсад Байгаль орчин-эдийн засгийн дансны системийн хүрээний усны, хатуу хог хаягдлын болон агаар дахь ялгаруулалтын данс байгуулах арга зүйг судлах, мэдээллийн эх үүсвэрийг тодорхойлох, бодит тоон мэдээлэл дээр үндэслэн туршилтаар данс байгуулах сургалтыг НҮБ-ын АНДОЭЗНК болон АХБ-ны дэмжлэгтэйгээр энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа НҮБ-ын АНДОЭЗНК-ийн Статистикийн хэлтсийн Байгаль орчны статистикийн зөвлөх Микхайл Бродт, статистикч Тээрапонг, АХБ-ны Байгаль орчны ахлах шинжээч Эмма Марсдэн нарыг ҮСХ-ны дарга А.Ариунзаяа хүлээн авч уулзлаа.

ҮСХ- ны дарга А.Ариунзаяа Монгол Улсад Байгаль орчин-эдийн засгийн дансны системийн хүрээний усны, хатуу хог хаягдлын болон агаар дахь ялгаруулалтын данс байгуулах арга зүйн сургалт нь цаг үеэ олсон, ач холбогдолтой болохыг онцолсон юм.



Хэрэглэгч танд

Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : (976-11)-321433
Лавлах утас : 1900-1212
Факс : (976-11)-324518
E-Mail :